З.Шинэчагтга Японы Е.Накахаратай тулалдана

оруулсан Алсын Хараа

Монголын шилдэг тулаанч, “Ширэн бээлий” клуб, Zorkys MMA багийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтгын ээлжит тулааны тов албан ёсоор зарлагджээ.

АНУ-ын TNT сувгаар энэ сарын 14-нд гарах төдийгүй дэлхийн 150 гаруй оронд 3 тэрбум хүнд нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх One Championship холбооны 2021 оны Бүх одод эвентэд MMA багийн тамирчин, монгол тулаанч З.Шинэчагтгын тулаан товлогдсон байна.

Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр Япон улсын Ешикэ Накахара /13-5/ тодорчээ. Е.Накахарагийн хувьд сүүлд хийсэн 10 тулааныхаа 8-д нь ялаад байгаа, жүдо бөхийн 2 дан хар бүстэй, өрөлт солгой, 13 ялалтынхаа 7-г нь дутуу гаргаснаас 6-г нь ТКО-оор ялсан туршлагатай тулаанч юм байна.

Ташрамд дуулгахад, З.Шинэчагтгын энэхүү тулааныг SPS Fight сувгаар монголын тулаан сонирхогчдод үзүүлэх юм байна.

Сэтгэгдэл бичих