E-Mongolia систем нэг сая хэрэглэгчтэй боллоо

оруулсан Алсын Хараа

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс хойш зургаан сарын хугацаанд нэг сая хэрэглэгчтэй боллоо.

E-Mongolia системд, одоогоор төрийн 316 үйлчилгээ орсон байгаа. Монгол Улсын Засгийн газрын 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулах, эдгээр үйлчилгээг монгол, англи хэлээр авах боломж бүрдүүлэхээр бэлтгэж байна.

Энэ системд УОК, НОК, ЭМЯ-ны албан ёсны шийдвэр, статистик мэдээлэл нэмэлтээр орсноос гадна коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан тухай гэрчилгээг англи, монгол хэлээр авах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих