“Улаанбаатар - Улан-Үдэ” цахим шатрын багийн халз тоглолт болно

оруулсан Алсын Хараа

Монголын шатрын холбоо /МШХ/, Буриадын Шатрын холбоотой хамтран энэ сарын 03-ны өдөр "Ulan-Ude vs. Ulaanbaatar" онлайн шатрын багийн нөхөрсөг халз тоглолтыг зохион байгуулна.

Монгол Улс, ОХУ-ын хил залгаа бүс нутаг Буриадын Шатрын холбоо хоорондын сайн хөршийн найрсаг шатрын тэмцээнд шинэхэн их мастеруудын тэргүүлсэн Монгол улсын шилдэг өсвөрийн шатарчдаас бүрдсэн баг өрсөлдөх юм.

2021 оны 4 дүгээр сарын 03-ны 12 цагт эхлэх тус тэмцээнд Монгол - Буриадын багийн шатарчид www.lichess.org вэбсайт дээр 2 цагийн хугацаатай арена хэлбэрээр тоглож дүнгээ гаргана.

Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүн:

  1. Их Мастер Г.Мөнхгал
  2. Их Мастер Д.Батсүрэн
  3. ОУ-ын Мастер Ү.Агьбилэг
  4. ОУ-ын Мастер С.Ган-эрдэнэ
  5. ДШХ-ны ДМ Б.Тэнүүнболд
  6. ДШХ-ны ДМ Х.Баясгалан
  7. ДШХ-ны ДМ Д.Өнөрзул
  8. Г.Тэнгүүндалай
  9. Э.Хүслэн
  10. Д.Монголжин

Буриад Улсаа төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүн:

  1. Их Мастер Цыдыпов Жамсран
  2. Их Мастер Шомоев Антон
  3. ДШХ-ны Мастер Дондуков Сэнгэдорж
  4. Тугарин Антон
  5. ДШХ-ны Мастер Хубукшакшанов Эрдэм
  6. Чындыгыр Тамерлан
  7. Комиссарова Сойжина
  8. Дармаева Номина
  9. Сымбелов Роман
  10. Тыхеев Алдар

Сэтгэгдэл бичих