Монгол, Японы шигшээ багийн тоглолт өнөөдөр Чиба хотод болно

оруулсан Алсын Хараа

Монголын үндэсний шигшээ баг Япон улсын Чиба хотод тус улсын шигшээ багтай тоглохоор очсон бөгөөд өчигдөр албан ёсны бэлтгэлээ 28 мянган хүний суудалтай Фукуда Денши цэнгэлдэх хүрээлэнд хийжээ.

Цар тахлын улмаас Монгол Улсад явагдах боломжгүй болсон тус тоглолтыг Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/ өөрийн зардлаар Японы хөл бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Шигшээ багийн хувьд Японд газардсан цагаас эхлэн тус улсын Засгийн газраас гаргасан дүрмийн дагуу өдөр бүр PCR шинжилгээнд хамрагдаж, тусгаарлагдан нэг ваакум /хөөс/ орчинд бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ратислав Бозик: “Япон улсын хувьд энэ тоглолтын өмнө БНСУ-ын багтай албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийж 3:0-ээр ялалт байгуулсан. Тус тоглолтод Мики Яаманэ, Дайчи Камада, Ватару Эндо нар гоол оруулсан. Багийн ахлах дасгалжуулагч Хажимэ Мориясу энэ удаагийн ОУХБХ-ны тоглолттой долоо хоногт дотоодын лигээс 14 тоглогчийг дуудсан бол үлдсэн 9 тоглогчийг Германы Бундеслиг болон Английн Премьер лиг зэрэг дэлхийн томоохон лигийн багуудаас дууджээ. Харин Японы дасгалжуулагч хэлэхдээ, ногоон талбайд цолоороо биш, биеэрээ тоглоно гэдгийг онцлоод, Монголын шигшээ багийн дасгалжуулагч Растислав Бозик Японы биш өөрсдийн тоглолтод илүүтэй анхаарал хандуулж байгааг хэллээ.

Тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:30 минутаас SPS National сувгаар шууд дамжуулан гаргах юм байна.

Ташрамд дуулгахад, Японы сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монгол - Японы шигшээ багийн тоглолтыг цахимаар тайлбарлаж оролцохоор болжээ. Тус тоглолтын зочин тайлбарлагчаар Монголын талаас Их аварга Асашёорюү, Японы талаас шигшээ багийн тоглогч асан Тулио нар уригдсан байна.

Сэтгэгдэл бичих