“Tesla” автомашинаа биткоиноор худалдаж эхэлжээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн тэргүүн Илон Маск компанийнх нь машинуудыг биткоин криптовалютыг ашиглан худалдаж авах боломжтой болсныг мэдэгджээ.

“Одоо та бүхэн “Tesla”-г биткоиноор худалдаж авах боломжтой. Бид таны төлсөн биткоиныг фиат валютад хөрвүүлэлгүйгээр биткоин хэлбэрээр нь хадгална" гэж тэрбээр өөрийн твиттер хуудсанд бичсэн байна.

Түүний хэлж буйгаар, 2021 оны сүүлчээр АНУ-аас өөр орнуудад биткоиноор төлбөр хийх боломжтой болох аж.

Цахим мөнгө болох биткоинд 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулснаа "Tesla" компани хоёрдугаар сарын 8-нд мэдэгдсэн билээ. Түүнчлэн ойрын хугацаанд биткоинийг бүтээгдэхүүнүүдийнхээ төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм.

Сэтгэгдэл бичих