“Grammy”-н шагналтнууд тодорлоо

оруулсан Алсын Хараа

Дуучин Лэйди Гага, Бейонсе, рэпер Канье Уэст нар Америкийн хөгжмийн “Grammy”-н шагнал хүртжээ.

Дуучин Бейонсе охин Блю Айви Картерын хамт "Brown Skin Girl" бүтээлээрээ “Шилдэг клип” төрөлд шагнал хүртсэн бол Дуучин Лэйди Гага, Ариана Гранде нар "Rain on Me" дуугаараа “Поп дууны шилдэг дуэт” төрөлд шагнал хүртсэн байна. Харин рэпер Канье Уэст "Jesus is King" цомгоороо “Христийн орчин үеийн шилдэг цомог” төрөлд “Grammy”-н шагналын эзэн болжээ.

Үүнээс гадна “Киноны шилдэг дуу” төрөлд дуучин Билли Айлиш Жеймс Бондын тухай киноны “No time to die” дуугаар “Grammy”-н шагнал хүртсэн бол Меган Пити “Шилдэг шинэ дуучин” шагналын эзэн болсон байна.

Ингээд “Grammy”-н бусад төрөлд шалгарсан уран бүтээлчдээс онцолж байна.

Оны шилдэг цомог

"Folklore", Тэйлор Свифт

Оны шилдэг дуу бичлэг

"Everything I Wanted" Билли Айлиш

Оны шилдэг дуу

"I Can't Breathe," H.E.R. буюу дуучин Габриэлла “Габи” Уилсон

Шилдэг поп дууны цомог

"Future Nostalgia" Дуа Липа

Шилдэг рок дууны цомог

"The New Abnormal", The Strokes хамтлаг

Шилдэг альтернатив хөгжмийн цомог

"Fetch the Bolt Cutters" Фиона Эппл

Шилдэг рэп цомог

"King's Disease," Насир бин Олу Дара Жонс

Шилдэг каунтри цомог

"Wildcard" Миранда Ламберт

Шилдэг поп соло тоглолт

"Watermelon Sugar" Харри Стайлс

Шилдэг латин поп ба хотын цомог

"YHLQMDLG" Bad Bunny буюу дуучин, рэпер Бенито Антонио Мартинес Окасио

“Grammy”-н 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслол коронавирусний цар тахлын улмаас хосолсон хэлбэрээр явагдаж байна. Тодруулбал, гол арга хэмжээ АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болж байгаагаас гадна Лос-Анжелес хотын “Troubadour”, “Hotel Caf” клуб, Нью-Йоркийн "Аполло" театр, Нэшвилл хотын “Station Inn” хөгжмийн тайзнаас арга хэмжээг шууд дамжуулан үзүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих