Улаанбаатарт сүүлийн 24 цагт 8 хүнээс коронавирус илэрлээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 24 мянга 803 хүнд PCR шинжилгээ хийгдсэнээс 8 хүнээс коронавирус илэрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудаас 5 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд 3 тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдсөн байгаа. Улаанбаатарт илэрсэн 5 тохиолдлын байршлыг тодруулбал, СХД-т 1, БГД-т 2, ХУД-1, СБД-т 1 хүн бүртгэгдлээ. Энэ 5 тохиолдлоос тандалтын шинжилгээгээр ойрын хавьтлаас 4 хүн, халдварын эх уурхай тодорхойлогдож байгаа 1 хүн байна. Энэ хүн нь банкинд ажилладаг байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд халдварын уг эх уурхайг судлаж байгаа. Сүүлийн 24 цагт 39 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Шинэ он гарснаас хойш 1 сая 939 188 хүнд коронвирусын шинжилгээ хийгдсэн байна. Улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 2481 боллоо гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэв. Тэрбээр, "Сүүлийн 24 цагт 24,803 шинжилгээ хийгдсэнээс найман тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, дээрх тохиолдлын гурав нь гадаадаас ирсэн иргэдээс буюу зөөвөрлөгдсөн, тав нь Улаанбаатар хотод илэрсэн.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн таван тохиолдлыг байршлаар нь харвал:

  • СХД-1
  • БГД-2
  • ХУД-1
  • СБД-1

Мөн Улаанбаатар хотод бүртгэгдсэн таван хүний дөрөв нь ойрын хавьтлаас, нэг нь шинэ халдварын эх уурхай юм. Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд эх уурхай судлагдаж байна. Тухайн хүн банканд ажилладаг" гэв.

Одоогийн байдлаар эмчилгээ хийж байгаа гурван эмнэлэгт нийт 665 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал,

  • Хөнгөн- 595
  • Хүндэвтэр- 63
  • Хүнд- 4
  • Маш хүнд -3 байгаа аж.

Өнөөдөр найман тохиолдол болж буурсан шалтгааны тухайд тэрбээр "Салбар лабораториуд дээр урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг шинжилгээнүүд ордог. Эдгээр лабораториудын шинжилгээний тоо өнөөдөр ихэнх хувийг эзэлсэн. Харин ойрын хавьтлуудын шинжилгээ хоёр лабораторид хийгддэг. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтад байгаа хүмүүсийн шинжилгээ хийх өдрүүд өөр тул өнөөдрийн шинжилгээний тоонд бага хувь эзэлж, нийт тохиолдлын тоо найм гарахад нөлөөлсөн” хэмээв.

Сэтгэгдэл бичих