Жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнийг Парисаас Казань руу шилжүүлжээ

оруулсан Алсын Хараа

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) Парисын “Их дуулга” тэмцээнийг ОХУ-ын Татарстан улсын Казань хот руу шилжүүлснээ мэдэгджээ.

Тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд болно. Франц тэмцээнийг зохион байгуулахаас татгалзсантай холбоотойгоор ийнхүү шилжүүлжээ. Казанийн тэмцээн Токио хотноо болох Олимпын наадамд оролцох эрх олгоно гэж IJF-ийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 21-нээс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон. Наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээсэн билээ.

Сэтгэгдэл бичих