Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур 100 хувийн үр дүн үзүүлжээ

оруулсан Алсын Хараа

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль /АШУҮИС/-ийн эрдэмтэд “КОВИД-19” халдварыг шүлснээс илрүүлэх оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулав.

ййй Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур 100 хувийн үр дүн үзүүлжээ

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оношлуурыг албан ёсоор баталгаажуулж, шинжилгээ авч байгаа бүх лабораторийг түшиглэн нэвтрүүлэх, ялангуяа сорьцын хариуг богино хугацаанд гаргахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан тухай Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ыы Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур 100 хувийн үр дүн үзүүлжээ

Сэтгэгдэл бичих