Завханд "ковид-19"-ийн хоёр тохиолдол бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

Завхан аймгийн Шилүүстэй суманд "Ковид-19" халдварын тохиолдол бүртгэгдэж Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

"Шилүүстэй суманд 2-р сарын 27-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэн болон түүний ээжийн PCR шинжилгээний хариу өнөөдөр "эерэг" гарч Завхан аймагт "Ковид-19" халдварын батлагдсан хоёр тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс аймгийн Шуурхай штаб хуралдаж Завхан аймагруу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 15-ны өдөр хүртэл хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3-р сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэв. мөн Шилүүстэй суманд хатуу хөл хорио тогтоож Цагаанчулуут, Цагаанхайрхан, Отгон сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа" гэв

Сэтгэгдэл бичих