Ц.Ганзориг: Залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэдэг худал

оруулсан Алсын Хараа

Засгийн газраас COVID-19-ийн эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг, бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төлөвлөгөөнд багтсан 500 тэрбум төгрөгөөр залуусын фитнест явах хоёр сарын төлбөрийг төрөөс даахаар болсон гэх мэдээлэл сошиалд тарав.

Тэгвэл уг мэдээлэлд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг тайлбар өглөө. Тэрбээр "Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөөс залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэдэг худал. Зарим хүмүүс фитнесийн хоёр сарын төлбөрийг төрөөс даана гэж ойлгосон бололтой. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа. Залууст богино хугацаанд мэргэшил олгоод, цалин өгөх бодлого юм. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг хоёр сарын хугацаатай багц сургалтад суулгаж, мэргэшил олгож, ажлын байранд бэлдээд нэг сая төгрөгийн урамшуулал олгоно" гэв.

Сэтгэгдэл бичих