Банкуудаас ирүүлсэн валют худалдах саналыг 2 саяар дутуу нийлүүлэв

оруулсан Алсын Хараа

Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар, 43 сая ам.доллар худалдан авах саналыг арилжааны банкуудаас ирүүлжээ. Монголбанк дээрх саналын дагуу 42 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн байна. Харин 2 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн своп байгуулах тухай банкуудын саналыг биелүүлээгүй байна.

“Ялгаатай ханшаар хийх арилжаа” гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг юм.

Сэтгэгдэл бичих