Коронавируст халдварын тохиолдол 41-ээр нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  41 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

Дотоодоос халдвар авсан 40 тохиолдол бүртгэгдсэн бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авсан зорчигчдоос нэг хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

Энэ сарын 28-ны өдрийн байдлаар коронавируст халдварын 2907 тохиолдол бүртгэгдэв.

Халдвар авсан иргэдийн эмчилгээ эдгэрэлтийн хувьд 2249 хүн буюу нийт бүртгэгдсэн тохиолдлын 77 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 66 хүнийг эмчилж гэрт нь гаргав. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд нийт 643 хүнийг эмчилж байгаагаас биеийн байдал хөнгөн 561, хүндэвтэр 73, хүнд 8, нэн хүнд нэг хүн байна.

Зургаан хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна

Өнгөрсөн 24 цагт дотоодод коронавирусний халдвар авсан нь батлагдсан иргэдээс зургаан хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор мэргэжлийн байгууллагууд судалж байна.

Улаанбаатарт халдвартай нь батлагдсан 40 шинэ тохиолдлын 20 нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал, 14 нь хяналтад авсан голомтоос илэрчээ.

Коронавируст халдварын тохиолдлын тоо буурахгүй, халварын нөхцөл байдлыг илэрхийлэх үзүүлэлтүүд төдийлөн сайжрахгүй байгааг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.

Мөн үйлдвэр үйлчилгээний газрууд хэвийн гооримоор ажиллаж эхэлсэн тул дэглэмээ чанд барьж, олон хүн цугласан үйлчилгээний газраар аль болох явахгүй байх, хүн хрооорондын зай барих, амны хаалтаа зүүх, албан байгууллагын ажилчид нэг өрөөнд олуулаа суудаг бол агаар сэлгэх, бие биендээ зай барих шаардлага тавьж байхыг ХӨСҮТ-өөс анхааруулав.

Вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 2500-аар нэмэгдэж 7460 болов

Манай улсад өнөөдрийн байдлаар 7460 хүн коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 2500 хүнээр нэмэгдэж, шинэ 7 хоногт хамруулах ёстой зорилтот бүлгийн 11.4 хувь болж буйг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ. Тэрээр нийслэл хотод 30 цэгт дархлаажуулалт хийж байна.

Дэлхийн 103 оронд 236 сая хүн коронавирусний эсрэг вакцинжуулалтын дархлаажуулалтд хамрагдаж, өдөрт дунджаар 6.7 сая хүн хэрэглэж байна.

Сэтгэгдэл бичих