ЗӨСҮТ-ийн ажилчид “COVID-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдав

оруулсан Алсын Хараа

 "COVID-19” халдварын тархалтыг таслан зогсоох, голомтыг цомхотгох үйл ажиллагаанд оролцож буй Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн хариу арга хэмжээний багийн бүрэлдэхүүн болох эмч, ажилчид “COVID-19” халдварын эсрэг вакцины эхний тунд өнөөдөр бүрэн хамрагдлаа.

Эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинжуулахад ДЭМБ-аас зөвшөөрсөн хоёр вакцины нэг болох Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, Их Британийн Окфордын их сургууль, Шведийн "Астразенека" компанийн хамтран гаргасан “АстраЗенека” вакциныг ашиглаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр “COVID-19” халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалтыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.  Эхний ээлжинд тус халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулж буй юм.

Сэтгэгдэл бичих