Г.Загдаа нарт оноосон хорих ялыг хэвээр үлдээлээ

оруулсан Алсын Хараа

Иргэн Г.Загдаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2021.02.25/ болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ.

Эргэн сануулахад, иргэн Г.Загдаад зургаан жил хоёр сар, эхнэр Г.Амарсайханд нь нэг жилийн хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны 11 дүгээр сард оноосон. Тодруулбал, Шүүгдэгч Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/, /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ зэрэг үндэслэлээр 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байв.

Харин шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Сэтгэгдэл бичих