ОХУ-аас ирэх хүсэлтэй монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

оруулсан Алсын Хараа

УОК-оос энэ оны 2 дугаар сарын 19-нд гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг мөн энэ сарын 25-ны 12.00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас ОХУ-д оршин суугаа, эх орондоо буцах иргэдэд хандан мэдээлэл гаргажээ.

Энд, эх орондоо буцах иргэд хилээр нэвтрэхдээ тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр болох 500 000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 15 000 төгрөг буюу нийт 515 000 төгрөгийг ОБЕГ-ын дансанд шилжүүлэх, ингэхдээ гүйлгээний утга дээр тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичихийг анхааруулжээ.

Түүнчлэн нийт иргэд хил нэвтрэхээс 72 цагийн өмнө авсан коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээний сөрөг хариуг илтгэсэн бичиг баримтыг биедээ авч явах, холбогдох албан тушаалтнуудад мэдүүлэх шаардлага хэвээр тавигдаж буйг тооцоолж, хувийн бэлтгэлээ базаахыг зөвлөжээ.

Зочин-д хариулт үлдээх Cancel Reply