“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний дүнд халдварын 33 голомтыг илрүүлжээ

оруулсан Алсын Хараа

/МОНЦАМЭ/. Нийслэлд энэ сарын 11-нээс зохион байгуулсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын дүнд иргэдийн дунд байсан коронавируст халдварын 126 тохиолдлыг илрүүлжээ.

Өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлалтад байгаа бол коронавирусний халдварын 33 голомтыг  илрүүлсэн байна.

Энэ сарын 8-10-нд нийт 808 байгууллагын 62 646 төрийн албан хаагч, ажилтныг шинжилгээнд хамруулжээ. Харин энэ сарын 11-13-нд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг есөн дүүрэгт зэрэг эхлүүлж нийт 109 068 хүнийг  хамруулсан байна. Үүний 67 003 нь явуулын багаар, 42 065 нь шинжилгээний суурин цэгээр хийжээ.

Ингэхдээ нийт хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 442 мянга 303 өрхийг хамруулжээ. Үүний 287 мянга гаруй нь явуулын багаар, 155 мянга нь суурин шинжилгээний цэгээр хийжээ.

Шинжилгээг авах үйл явцад нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 7 279 эмч, эмнэлгийн ажилтан, 5 849 бусад албан хаагч, нийт 13 128 албан хаагч ажилласан байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” болон төрийн албан хаагчдыг халдвар илрүүлэх хүрээнд нийт 504 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

Зочин-д хариулт үлдээх Cancel Reply