Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

оруулсан Алсын Хараа

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулах, 12 дахь удаагийн хэрэглэлтэй хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 11-нд “Холидэй Инн” зочид буудалд болно.

Тэмцээнийг насанд хүрэгчдийн ангилалд 74 кг, 83, 93, 105, -120, +120 кг-ын жингээр зохион байгуулна. Жин тус бүрээр 1 дүгээр байр өргөмжлөл, алтан медаль, 2 дугаар байр өргөмжлөл, мөнгөн медаль, 3 дугаар байр өргөмжлөл, хүрэл медальтныг шалгаруулах юм. Энэ төрлөөр залуучууд, өсвөр үе, мастер-1, 2, 3 гэсэн ангилаар шилдгүүдийг тодруулна.

Мөн энэ үеэр Монгол Улсын гараар татах хүчний аварга шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулж, насанд хүрэгчдийн ангилалд 74 кг, 83, 93, 105, -120, +120 кг-ын жингээр шалгаруулна.

Сэтгэгдэл бичих