С.АМАРСАЙХАН:ТАНХИМЫН СУРГАЛТЫГ ГУРАВДУГААР САРЫН 10-НААС ҮЕ ШАТТАЙ ЭХЛҮҮЛНЭ

оруулсан Алсын Хараа

Шадар сайд С.Амарсайхан: Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр танхимын сургалтыг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд анги танхимыг бэлтгэх асуудал яригдаж байна.

Гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа танхимын хэлбэрээр эхэлнэ гэж ойлгож болно. Хүүхдүүдэд вакцин хийх боломжгүй, 18-аас дээш насны иргэдэд вакцин хийнэ. Нийслэл хотод 150 гаруй идэвхтэй голомт байгаа учраас шууд танхимын сургалтыг нээх боломжгүй байна.

Ирэх 14 хоногийн хугацаанд эрсдэлээ тооцож, бэлтгэлээ хангаж байж сургууль, цэцэрлэгээ нээнэ.

1 сэтгэгдэл

Wvlvrn 2021/02/26 - 12:31

tadalafil dosage - tadalafil pills tadalafil generic date

Хариулах

Сэтгэгдэл бичих