ХАЛДВАРГҮЙ БУЮУ НОГООН БҮСЭД ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭР УОК ЯРИЛЦАЖ БАЙНА”

оруулсан Алсын Хараа

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг халдваргүй буюу ногоон бүсдээ хичээлийг танхимаар хичээлийг эхлүүлэх асуудлаар УОК, Засгийн газрын хэмжээнд ярилцаж байгаа талаар мэдээлэв. Өвчлөл өндөр байгаа Улаанбаатар хотод хүүхдүүдийг эрсдэлгүй байлгах үүднээс хичээлийг теле болон цахимаар явуулах аж.

Тэрбээр “Улаанбаатар хотод идэвхтэй 40 гаруй голомт байна. ЕБС-ийн 400 мянган сурагч, 200 мянган оюутны танхимын хичээлийг эхлүүлбэл хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Дархлаажуулалтыг эхлүүлэхийн сацуу хөл хөдөлгөөнийг хорьж, ААН-үүдээ нээхийг урьтал болгож байна.

Хүүхэд өвдсөн тохиолдолд эцэг, эх болон хүүхдэд ирэх сэтгэл зүйн дарамт маш ихээр ирдэг учраас хүүхдүүдийг аль болох эрсдэлгүй байлгахыг анхаарч байна.

Ногоон бүс буюу халдваргүй орон нутгуудад аль болох танхимаар хичээллүүлэх асуудлыг УОК, Засгийн газрын хэмжээнд ярилцаж байна” гэв.

Сэтгэгдэл бичих