Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхэд Ардын жүжигчин цол хүртээлээ

оруулсан Алсын Хараа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагналыг гардуулж байна.

Ингээд Завхан аймгийн Хөгжимт драмын театрын дуучин МУГЖ С.Батсүхийг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагналаа.

1983 онд Завхан аймгийн Хөгжимт драмын театраас уран бүтээлийн замналаа эхлүүлсэн дуучин С.Батсүх “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” “Гоёлоо өмссөн ээж” зэрэг олон уран бүтээл Монголын ард түмний хүртээл болон дуулагдсаар байна.

Зочин-д хариулт үлдээх Cancel Reply