“Starlink” төслийн хиймэл дагуулуудыг хөөргөжээ

оруулсан Алсын Хараа

Америкийн “SpaceX” компани дэлхий орчмын хиймэл дагуулын “Starlink” сүлжээнийхээ ээлжит 60 бичил хиймэл дагуулыг хөөргөлөө. Энэ нь уг системийн 19 дэх бүлэг аппарат юм.

Хиймэл дагуулуудыг Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.

“Starlink” нь 500 кг хүртэл жинтэй бичил хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд олноор нь байрлуулах замаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдийг “5G” стандартад нийцсэн, секундэд 1 гигабитийн хурдтай интернэтээр хангах зорилготой дараагийн үеийн хиймэл дагуулын сүлжээ юм. Төслийг 2018 оны хоёрдугаар сард эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд 12 мянга орчим хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ.

Зочин-д хариулт үлдээх Cancel Reply