Интернэт хаана хадгалагддаг вэ? дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

оруулсан Алсын Хараа

Бид мэдээллийг “үүлэнд” хадгалдаг гэдэг хэдийнэ дассан билээ. Энэ бол олон мянган үйлчилгээний суурь технологи дээр тулгуурласан нэгтгэсэн зүйрлэл юм. Гэтэл компьютерийнхээ хатуу дискэн дээр зай эзлэхээргүй байх боломжийг олгодог мэдээллийн төвүү, хамгийн бат бэх, нөөц сайтай агуулахууд дэлхийн өнцөг булан бүрд бий.

Тэд бүгдээрээ тус бүр нь жижиг хот шиг их энерги зарцуулдаг серверүүдтэй цайз юм. Бид хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй, “цэвэр” мэдээллийн төвүүдийн 10-ыг сонгосон бөгөөд тус бүр нь инженерүүдийн жинхэнэ урлагийн бүтээл юм.

Digital Beiijing, Бээжин, Хятад

1 Интернэт хаана хадгалагддаг вэ буюу дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

11 давхар өндөр энэхүү дата төвийг Studio Pei-Zhu архитектурын товчооноос 2008 оны Олимпоор барьж босгожээ. Энэ төв нь мэдээллийн төвөөс гадна Наадмын технологийн удирдлагын төвийн үүргийг давхар  гүйцэтгэж байв. Гайхмаар тоон хүчин чадлаас гадна архитектурын сонирхолтой шийдэлтэй гээд энэ төвийн онцлог хий.

Шоо дөрвөлжин бетон усан толион дээгүүр хөвж байгаа мэт бөгөөд ханыг нь гэрлийн сувгаар огтолсон нь зураасан кодыг санагдуулам аж. Үүнээс гадна архитекторууд нь “Ногоон Олимп” гэсэн концепцийг хэрэгжүүлэхэд анхаарчээ.

Гадаад, дотоод гэрэлтүүлэгт нь дан цахилгааны зарцуулалт 60%-иар бага диод гэрэл ашигладаг. Тусгай шилэн хана нь дотор дулаан нэвтрэхээс хамгаалж, хөргөлтийн зардлыг бууруулдаг байна. Спорт наадам дууссаны дараа Digital Beijing-д орчин цагийн технологийн интерактив музей нээгджээ.

Apple дата төв, Мэйден, Хойд Каролина, АНУ

datacenters02 Интернэт хаана хадгалагддаг вэ буюу дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

Apple эрчим хүчний зардлаа байнга бууруулж, дата төвийнхээ байгаль орчинд үзүүлэх хор хохирлыг багасгадаг. Apple-гийн тайлангаас үзэхэд 2013 оноос хойш тэдний дата төвүүд 100%, оффисууд нь 94% сэргээгдэх эрчим хүчний хэрэглээтэй болжээ. Үүн дээр тус компани эрчим хүчний нийлүүлэгчдээс аль болох хамааралгүй болохоор ажиллаж байна.

Мэйден дэх дата төвийг 400 000 м.кв нарны зай хураагуур тойрон ажиллаж, жилд 42 сая киловатт-цаг эрчим хүч боловсруулдаг. Энэ нь серверүүд, хөргөлтийн системийнхээ эрчим хүчний 60%-ийг хангахад хүрэлцэнэ. Харин үлдсэн эрчим хүчээ био түлшээр ажилладаг ойролцоох цахилгаан станцаас хангадаг байна.

Citigroup дата төв, Франкфурт, Герман

datacenters03 Интернэт хаана хадгалагддаг вэ буюу дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

2008 онд Франкуртэд Citigroup компанийн дата төвийг байгуулах үед дэлхийн хамгийн “ногоон” дата төв гэгдэж байлаа. Citi Data Center нь LEED-ийн цагаан алтан гэрчилгээ авсан Германы анхны байгууламж болсон юм.  Энэ нь тус барилгыг ашиглахад эрчим хүч, ус, гэрэл, агаарт хэмнэлттэй, албан хаагчдад тав тухтай, тээврийн дэд бүтцийг сайн хөгжүүлсэн, ойролцоох газар нутагтаа хор нөлөө бага үзүүлдэг гэсэн өндөр шалгууртай гэрчилгээ юм.

Үүнээс гадна Arup Associates компанийн зураг төслийг нь гаргасан энэ дата төв гадаад үзэмжээрээ ч давуу талтай. Барилгын фасадыг жинхэнэ зүлгээр бүрхсэн бөгөөд энэ нь борооны усыг цуглуулдаг гэнэ. Цогцолбор дотор мод ургамал ихтэй, ажилчдын дотоод цэцэрлэгт хүрээлэн ч гэж бий.

Telehouse West дата төв, Лондон, Их Британи

datacenters05 Интернэт хаана хадгалагддаг вэ буюу дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

Британийн Telehouse компани өөрийн гэсэн дата төвүүд хэрэггүй компаниудад серверээ түрээсэлдэг. Telehouse-ийн хувьд мэдээллийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн 100% найдвартай байдал чухал хэдий ч байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь тооцоолоогүй байна.

Дата төв байдаг Лондон хотын Доклэндс дүүрэгт нарны зай хураагууртай нэг ч газар, нэг ч салхин цахилгаан станц байдаггүй, Telehouse эрчим хүчээ худалдан авдаг байна. 2011 оноос эхлэн энэ газрын эрчим хүчийг 100% SmartestEnergy нэртэй сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх, худалдах компани нийлүүлж байгаа болохоор Telehouse West-ийн тоног төхөөрөмж Британийн нар, салхи, давалгаагаар ажилладаг гэж хэлж болно.

Telefónica дата төв, Алькала-де-Энарес, Испани.

datacenters06 Интернэт хаана хадгалагддаг вэ буюу дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

Алькала-де-Энарес хотод хөлбөмбөгийн 8 талбайг нийлүүлсэнтэй тэнцэх газарт Испанийн Telefonica хэмээх харилцаа холбооны томоохон компани Испани, Англи, Германы үүлэн сервисийн үйл ажиллагааг хангадаг дата төв байгуулжээ.

Энд түрээсэлдэг серверүүд ч байдаг бөгөөд хэдэн арван мянган м.кв талбайг эзэлдэг. Энэ бол Европтоо хамгийн том, дэлхийд хэмжээгээрээ 3-т ордог дата төв. Барилга LEED-ийн алтан гэрчилгээ авсан нь чанар, найдвартай байдлынх нь дээд үнэлгээ юм. Барилга нь эрчим хүчний хувьд хараат бус хэд хэдэн модулиас бүрддэг аж.

eBay дата төв, Финикс, АНУ.

datacenters07 Интернэт хаана хадгалагддаг вэ буюу дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

Мэдээж сайтар хөргөх ёстой дата төвүүдийг хамгийн халуун газарт барьж байгуулна гэдэг эрсдэлтэй хэрэг. Серверүүд ихэнхдээ Цельсийн 18-26 градусын температурт хэвийн ажилладаг. Харин eBay-ийн инженерүүд дата төвийг +46 градуст ажилладаг болгож чаджээ. Дата төвийн дотор маш халуун учраас 28 градусын температуртай ус ашиглаж болно.

Энэ нь төхөөрөмжийг хөргөдөг байна. Гэхдээ энэхүү объектод хэрэглэсэн хамгийн том инновацийн боловсруулалт нь тоног төхөөрөмж ачдаг шиг чингэлэг. Энэ чингэлгийн эрчим хүчний үр ашиг 95% болохоор цахилгаан станцаас ирсэн энэ эрчим хүч серверийг хөргөхөд биш, үйл ажиллагааг нь хэвийн явуулахад зориулагдсан аж.

Google-ийн дата төв, Хамина, Финлянд

datacenters08 Интернэт хаана хадгалагддаг вэ буюу дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

Google-ийн мэдээлэл боловсруулалт, хадгалалтыг юутай ч харьцуулахын аргагүй. Интернэтийн аварга энэ компанийн дата төв дэлхийн бүх интернэтэд таарч, ногоон стандарттай нийцэдэг. Тэр дундаа Финляндын Балтын эрэг дээр байдаг Хамина хотын дата төв анхаарал улам татдаг.

Серверийн зарим хэсэг нь хуучин цаасны үйлдвэрийн байранд байдаг бол хоёр дахь нь Алвар Аалто хэмээх Финляндын алдарт архитекторын завсарласан машины зааланд байдаг аж. Google эдгээр барилгыг худалдан авч засварлахад 350 сая доллар зарцуулсан гэдэг. Гэтэл Telefonica-гийн Алькалийн дата төв 200 саяар бүтсэн байдаг. Серверийг хөргөхийн тулд Финляндын булангийн мөстэй ус ашигладаг.

Verne Global дата төв, Рейкьявик, Исланд

datacenters09 Интернэт хаана хадгалагддаг вэ буюу дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

Рейкьявик хотод байдаг Verne Global дата төвийг BMW автоконцерн онолын болон эмпирик судалгаандаа ашигладаг. Энд супер компьютер дээр шинэ автомашины судалгааг хийж, ослын тест явуулдаг байна. Суперкомпьютерээ Германаас Исланд руу шилжүүлснээр компани жилд агаарт 3570 тонн нүүрсхүчлийн хий цацдаг байснаа 0 болгожээ.

Энэ нь шинэ төвийн тэжээлийг өгдөг гео халаалт, гидро цахилгаан станцын ажиллагаатай холбоотой. Нэг гейзер л гээд 10 мегаватт цэвэр эрчим хүч өгдөг бөгөөд  Рейкьявикт олон гейзер бий. Ийм үйлдвэрлэл байгаль орчинд хор хөнөөлгүй гэж компаниас үзжэ. Дата төв нь нүүрсхүчлийн ул мөрөө бууруулж, хэмнэлт гаргах гэсэн ямар ч компанид түрээслүүлэхэд бэлэн аж.

Hewlett-Packard дата төв, Биллингем, Их Британи

datacenters10 Интернэт хаана хадгалагддаг вэ буюу дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

Хойд Английн хатуу ширүүн уур амьсгал, Хойд тэнгисийн салхи Hewlett-Packard-ын дата төвийг ямар нэгэн агааржуулагчгйүгээр олон жил ажиллаж, элэгдлийг 40%-ээр бууруулж чаджээ. Агаар хоёр аварга сэнсээр ороод, дараа нь шүүгдэж, давхруудаад тархах байдлаар байнгын +24 °C температурыг хадгалдаг.

Хэдийгээр барилгын өртөг нь 6%-иар нэмэгдсэн ч 4 жил үйл ажиллагаа явуулах хугацаанд энэ зардлаа нөхөж чаджээ. Дээр нь тэнгисийн салхинаас эрчим хүчээ гарган авч, нүүрсхүчлийн хийн ялгарлаа 2 дахин бууруулж чадсан байна. Үүнээс гадна дээврээс буух борооны усыг цуглуулж, чийгшүүлэгчээр ашиглан, дата төвийн дотор ханыг бүхэлд нь цагаанаар будаж, хиймэл гэрэлтүүлгээс зайлсхийж чаджээ.

IBM дата төв, Сиракьюс, АНУ

datacenters11 Интернэт хаана хадгалагддаг вэ буюу дэлхийн 10 супер хүчирхэг дата төвүүд

Нью-Йорк мужийн Сиракьюсын их сургуулийн кампуст байдаг IBM дата төв бол технологийн алдарт компанийн туршилтын үр дүн. IBM-ийн удирдлагууд барилга барихад мөнгө гаргаж, төсөл боловсруулагчид ижилхэн хүчин чадалтай энгийн төвүүдтэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээгээ хоёр дахин бууруулж чадвал тоног төхөөрөмж гаргаж өгөхөө амлажээ.

Ингээд 2009 онд барилгын ажил дууссанаар их сургууль 100 жилийн настай корпуст байдаг хуучин IT төвөө хаах боломжтой болжээ. Энэ дата төв нь хийгээр ажилладаг 12 микротурбинаар цахилгаан үйлдвэрлэдэг эрчим хүчний өөрийн гэсэн станцтай.

Сэтгэгдэл бичих