“Facebook” компанийн орлого өсжээ

оруулсан Алсын Хараа

Ижил нэртэй олон нийтийн сүлжээг эзэмшдэг “Facebook” компанийн орлого 2020 оны дөрөвдүгээр улиралд өмнө оны мөн үеийнхээс 33 хувиар өссөн байна.

2020 оны 12 дугаар сарын 31-нд дууссан гурван сарын хугацаанд “Facebook” компани 28.072 тэрбум ам.долларын орлого олсон бол 2019 оны дөрөвдүгээр улирлын орлого 21.082 тэрбум ам.доллар байсан байна. Үүний зэрэгцээ компанийн жилийн орлого 22 хувиар өсөж, 85.965 тэрбум ам.доллар болжээ.

“Facebook”-ийн цэвэр ашиг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 11.219 тэрбум ам.долларт хүрсэн бол жилийн өмнөхөн 7.349 тэрбум доллар байв. Харин жилийн хугацаанд 29.146 тэрбум ам.долларын цэвэр ашиг олжээ. 2019 онд энэ үзүүлэлт 18.485 тэрбум ам.доллар байсан байна. Өнгөрсөн онд “Facebook” нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн хоногийн дундаж тоо 1.84 тэрбум байсан нь жилийн хугацаанд 11 хувиар өссөн үзүүлэлт аж.

Сэтгэгдэл бичих