Хархорум музейн сан хөмрөгөөс: Ромын Пап IV Инносентийн Монголын Их хаанд бичсэн захидал

оруулсан Алсын Хараа

Энэ удаад Хархорум музейн сан хөмрөгөөс Ромын Пап IV Инносентийн Монголын Их хаанд бичсэн захидал болон Монголын Их хаан Гүюүгээс Ромын Пап IV Инносент-д илгээсэн захидлыг толилуулж байна.

Ромын Пап IV Инносентийн Монголын Их хаанд бичсэн захидал, Ватикан, 1245 он.

Ромын Пап лам IV Инносент ( Innozenz)-ийн зараалаар францискан лам Плано де Карпини бээр түүний захидлыг монголын эзэн хаанд хүргэж, монголчуудын тухай мэдээ сэлт цуглуулж авхаар Лион хотоос 1245 оны 4 дүгээр сарын 16 ны өдөр хөдөлсөн байна.

Бреслаугаас түүний хэлмэрчээр Польшийн Бенедикт дагаж замдаа Орос дахь Монголын эзэмшил гүрэн Алтан ордны хаан Батад бараалхжээ. Өгэдэй хааны (1229-1241) төр барих жилүүдэд шуудангийн өртөөний тогтолцооны ачаар тэд хэрдээ шуурхай бөгөөд тухтай аялжээ.

1246 оны 7 сарын 22-нд шинээр хаанд өргөмжлөгдсөн Гүюүг хааны өргөөнд хүрч, Пап ламын захидлыг гардуулав. 1245 оны 3 сарын 13-аар тамгалан огноолсон захидлыг Польшийн Бенедикт Латин хэлнээс Рутен буюу Оросоор орчуулж, түүнийг нь Бат хааны ордны нэгэн түшмэл Монгол хэл рүү орчуулсан байдаг.

Уг захидалд Ромын Пап лам IV Инносент нь Их хааныг Европын орнуудыг дайлахаа болихыг тэнгэр бурханы нэрийг барьж, сануулан гуйсан байна. Улмаар, Монголчуудыг найрамдаж, хойшид хэрхэхээ дуулгахыг хүссэн байна.

Монголын Их хаан Гүюүгээс Ромын Пап IV Инносент-д илгээсэн захидал, Их Монгол Улс, 1246 он.

1246 оны 11 сарын 11-ний өдөр Гүюүг хаан Хархорумд найруулан бичсэн хариу захидлыг Ромын пап ламын элч төлөөлөгчөөр латинаар нямбайлан орчуулуулж авсан байна.

Захидлын эхний мөрөнд “Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг” хэмээн Түрэг хэлээр бичээд, цааш нь Перс хэлээр үргэлжлүүлсэн байдаг. Эл хоёр хэлээр мөртөө Араб үсгээр бичсэн ажээ.

Гүюүг хааны тамганы Монгол бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дор их монгол улсын далай хааны зарлиг ил (дотоод) булха (гадаад) иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээжээ.

Дийлдэж дагаар ороогүй улсын элч төлөөлөгчийг Монголчууд угаас бууж өгсний дохио тэмдэг гэж үздэг тул Их хаан Пап ламд хариу бичихдээ түүнийг наран жаргах зүгийн улсын тэргүүнүүдийг дагуулан иртүгэй гэжээ.

Плано де Карпинигаар шашинд орох тухай амаар хэлүүлсэн үгийг огт тоосонгүй. Европ зүгийн орнуудыг дайлах болсон тухайгаа Гүюүг хаан бээр түүний элчийг Христүүд буюу Оросын тайж нар хөнөөсөн явдлыг үндэс болгожээ.

Захидлынхаа төгсгөлд Гүюүг хаан: “Та нар зарлигийг эс дагавал юу болохыг бид бус тэнгэр мэдтүгэй” хэмээжээ.

8 сэтгэгдэл

AustinSnopy 2020/12/09 - 16:50

Смею предложить эту юридическую компанию, как добросовестного и надежного партнера, готового идти навстречу клиентам.
Особенно меня порадовала отличительная черта сотрудников этой организации - оперативность в работе и готовность быстро
реагировать на форс-мажорные обстоятельства, возникшие у заказчиков и приспосабливаться к ним. Убедился в этом лично, когда понадобилась услуга Основание несостоятельности банкротства юридического лица В Москве.

Времени было мало. В итоге сотрудники проделали всё грамотно, быстро и аккуратно.
Высокая организованность и профессионализм сотрудников данной юридической фирмы - неукоснительное свидетельство их дальнейшего успеха и востребованности!

Хариулах
KiaCheag 2020/12/10 - 05:10 Хариулах
HydraOnion 2020/12/16 - 08:44

Читать статью полностью: ссылка hydra сайт

Хариулах
Hydras 2020/12/16 - 20:53

Читать статью полностью: гидра сайт зеркало онион

Хариулах
HydraMaster 2020/12/17 - 04:23

Как зайти на гидру? Вот подробная информация: гидра ссылка

Хариулах
vreyro linomit 2021/02/16 - 18:50

Only wanna remark on few general things, The website design is perfect, the content material is rattling wonderful. "We can only learn to love by loving." by Iris Murdoch.

Хариулах
DupGopFluonLor 2021/02/19 - 04:43

slot games vegas slots online casino game casino bonus codes

Хариулах
Tnzzgg 2021/02/26 - 09:12

tadalafil generic date - buy tadalafil pills tadalafil online canadian pharmacy

Хариулах

Сэтгэгдэл бичих