- Alsiinharaa.mn - http://alsiinharaa.mn -

“World Press Photo-2021”- н шилдгүүд тодорчээ

Фото сэтгүүлчдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “World Press Photo” уралдааны нэр хүндтэй шагналын эзэд тодорчээ. Уралдаанд Данийн гэрэл зурагчин Мадс Ниссений зураг шилдгээр шалгарсан байна.

Асрамжийн газар амьдардаг 85 настай Роза Лурнади нийлэг хальсаар хийсэн тусгай хэрэгслийн ачаар сүүлийн 5 сарын хугацаанд анх удаа хүн тэвэрч буй мөчийг Мадс Ниссен камертаа буулгажээ.

“Миний хувьд энэ зураг хамгийн хүнд хэцүү цаг үеийн итгэл найдвар, хайрын түүхийг өгүүлнэ. Бразилд хямрал дэгдэж, эрх баригчид нь нөхцөл байдалд хайхрамжгүй хандаж байгаа талаар дуулсныхаа дараа би ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн юм” гэж уралдааны ялагч ярьсан байна.

“Цар тахлын талаар өгүүлэх энэхүү гэрэл зураг нь бидний амьдралын хамгийн онцгой мөчийг харуулжээ. Энэ зургаас сэтгэл эмзэглэх, хайр үүсэх, гарз хохирол учрах, салж сарних, үхэл хагацал тохиох хамгийн гол нь амьд үлдэх мэдрэмжүүд нэг дор багтсаныг би харж байна. Энэ зургийг та сайтар ажиглавал итгэл найдварын бэлгэ тэмдгийг олж харах болно” хэмээн шүүгчдийн нэг Кевин Ли хэлжээ.

Бразилд дэгдсэн цар тахлын улмаас бүх асрамжийн газарт хүн хүлээж авахыг хоригложээ. Энэ хоригийн улмаас олон сая бразилчууд настай ахан дүүс дээрээ очиж чадаагүй юм. Розагийн хувьд сүүлийн 5 сарын хугацаанд анх удаа сувилагчаа тэвэрсэн нь гэрэл зурагт буужээ. Энэ зураг мөн “Гол мэдээллүүд” төрөлд шалгарсан байна.

"Оны түүх" төрөлд шалгарсан зураг, Италийн гэрэл зурагчин Антонио Фачилонго

"Орчин үеийн асуудлууд" төрөлд түрүүлсэн зураг, Аргентины гэрэл зурагчин Пабло Тоско

"Орчин үеийн асуудлууд" төрөлд шалгарсан цуврал зураг, ОХУ-ын гэрэл зурагчин Алексей Васильев

"Хүрээлэн буй орчин" төрөлд шалгарсан зураг, АНУ-ын гэрэл зурагчин Ральф Пейс

"Хүрээлэн буй орчин" төрөлд шалгарсан цуврал зураг, Бразилын гэрэл зурагчин Лало де Алмейда

"Гол мэдээллүүд" төрөлд нэгдүгээр байр эзэлсэн зураг, Индонезийн гэрэл зурагчин Жошуа Ирванид

Тус төрөлд шалгарсан цуврал зураг, ОХУ-ын гэрэл зурагчин Валерий Мельников

"Урт хугацааны төслүүд" төрөлд түрүүлсэн зураг, Польшийн гэрэл зурагчин Каролина Йондерко

"Байгаль" төрлийн тэргүүн байр, АНУ-ын гэрэл зурагчин Ами Витале

"Байгаль" төрөлд шалгарсан цуврал зураг, Нидерландын гэрэл зурагчин Жаспер Дест

"Хөрөг зураг" төрөлд шалгарсан зураг, ОХУ-ын гэрэл зурагчин Олег Пономарев

"Хөрөг зураг" төрөлд шалгарсан цуврал зураг, Италийн гэрэл зурагчин Габриэль Галимберти

"Спорт" төрөлд шалгарсан зураг, Австрийн гэрэл зурагчин Адам Претти

"Спорт" төрөлд шалгарсан цуврал зураг, Канадын гэрэл зурагчин Крис Донован

“Bafta”-гийн шилдэг шагналуудыг “Nomadland” хүртжээ

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Их Британийн “Bafta” кино наадмын шилдэг шагналуудыг санхүүгийн хямралд орсны улмаас Америкийн баруун хэсгээр нүүдэллэн амьдарч буй эмэгтэйн тухай өгүүлэх “Nomadland” кино хүртлээ.

Энэхүү кино нь шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг дөрвөн шагналын эзэн болсон бөгөөд гол дүрийн жүжигчин Фрэнсис МакДорманд нь шилдэг эмэгтэй гол дүрээр шалгарчээ.

Ийнхүү “Nomadland”-ыг бүтээсэн Хятадын найруулагч Хлоя Жао “Bafta”-гийн 53 жилийн түүхэнд шилдэг найруулагчаар тодорсон хоёр дахь эмэгтэй болов.

Харин Их Британи, Америкийн жүжигчин Энтони Хопкинс “The Father” кинонд тоглосон дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртжээ. Өдгөө 83 настай тэрбээр энэхүү шагналыг хүртсэн хамгийн өндөр настай эрхмээр тодорсон байна.

“Bafta-2021” наадмын шилдгүүдийг танилцуулбал,

“Альтернатив” Отгоо энгэрээ "цоолов"

Posted By Алсын Хараа On In Онцлох,Урлаг | No Comments

“Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэг өнөөдөр /2021.04.06/ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо орон зайгаа бий болгож чадсан түүний “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон  бүтээл нь залуусын дуулах дуртай дууны нэг болсон.

Авьяаслаг дуучин бүсгүйн хувьд 30 насныхаа босгонд гэр бүлийн амьдрал зохиож байсан бол одоо дөрвөн хүүхдийн ээж болсон. Тэрбээр өнгөрөгч 2019 оноос уран бүтээлдээ ханцуй шамлан орсон. Энэ үеэр цоо шинэхэн пянзаа гаргаад амжсан юм.

Тэрбээр News агентлагт өгсөн ярилцлагадаа “Хамгийн сүүлд 2008 онд өөрийн бие даасан тоглолтоо хийснээсээ хойш гэр бүлийн амьдралдаа анхаарч, чимээгүй байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ганц нэг дуугаа дуулж, 2014 онд өөрийн гурав дахь “Chillout” цомгоо гаргасан. Гэр бүлийнхэндээ илүү цаг зарцуулахын хажуугаар уран бүтээлээ хийж байсан учраас мэдэх хүмүүст маань л хүрсэн болов уу. Харин энэ удаа уран бүтээлийнхээ ажилд илүү шаргуу орж байна” гэдгээ хэлж байв.

Соёлын өвийн үндэсний төв шаардлага хангасан байртай болов

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү барилгыг ашиглалтад оруулснаар соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажил чанарын болон тоон үзүүлэлтэд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардлага хангасан өрөө тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус төв нийт 35 ажилтан, албан хаагчтай Монгол Улсын хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, баримтжуулах, сэргээн засварлах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлж байна.

Соёлын сайд Ч.Номин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Соёлын өвийг бүртгэн баримтжуулах студи, сэргээн засварлах лаборатори, урлан, сургалтын танхим, сан хөмрөгийн өрөө зэрэг соёлын биет болон биет бус өвийг цогц байдлаар хамгаалах шаардлага хангасан зориулалтын байр болж байгаа нь соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг олон улсын жишигт хүргэх нэгэн бодитой алхам боллоо.

Анх 2008 онд барилга барих газрыг олгосон тэр цагаас хойш соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үе үеийн удирдлага дэмжлэг үзүүлсээр ирсний үр дүнд, мөн та бид бүхний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байртай боллоо. Соёлын яамнаас барилгыг ашиглалтад оруулахтай холбогдолтой бүхий л дэмжлэгийг өнгөрсөн хугацаанд үзүүлж, анхаарал хандуулан ажилласан гэдгийг нь хэлэхэд таатай байна” гэв.

Тус төвийн барилгын ажлыг “Заг” ХХК гүйцэтгэжээ. Уг барилга нь газар доорх B1 давхар болон нэг, хоёрдугаар давхраас бүрдсэн, нийт 8000 ам дөрвөлжин метр талбайтай, 130 гаруй өрөө тасалгаа, авто зогсоол, ногоон байгууламжтай.

Гильдийн шагналын эзэд тодорчээ

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Хятадын найруулагч Хлоя Жаогийн "Нүүдэлчдийн газар нутаг" (Nomadland) кино Гильдийн гол шагнал болох “Кинотеатруудаар гаргах шилдэг кино” төрөлд шалгарчээ.

Америкийн продюсеруудад олгодог Гильдийн шагнал гардуулах ёслол лхагва гарагт цахим хэлбэрээр болсон байна.

Санхүүгийн хямралд орсны улмаас Америкийн баруун нутгийн муж улсуудаар нүүдэллэн амьдрахаас аргагүйд хүрсэн эмэгтэй болон түүнтэй адил хүмүүсийн амьдралын тухай “Нүүдэлчдийн газар нутаг” кинонд өгүүлдэг аж. Энэ кино өмнө нь Венецийн 77 дахь удаагийн кино наадмын гол шагнал болох “Гэгээн Маркын алтан арслан”-г хүртэж байсан бол “Алтан бөмбөрцөг” наадмаас “Шилдэг драм кино” төрөлд шалгарсан юм. Үүнээс гадна Америкийн кино урлагийн академийн “Оскар”-н 6 төрөл тэр дундаа “Шилдэг кино” төрөлд нэр дэвшээд байгаа билээ.

Гильдийн гол шагналд найруулагч Хлоя Жаогийн бүтээлээс гадна Жейсон Уолинерийн “Borat Subsequent Moviefilm”, Шака Кингийн “Judas And The Black Messiah”, Жорж Вольфын “Ma Rainey's Black Bottom”, Дэвид Финчерийн “Mank” зэрэг бүтээл өрсөлджээ.

Түүнчлэн солонгос гаралтай америк найруулагч Ли Айзек Чуны “Minari”, Режина Кингийн “One Night in Miami”, Эмиральд Феннелийн “Promising Young Woman”, Дариус Мардерийн “Sound of Metal”, Аарон Соркины “The Trial of the Chicago 7”  зэрэг кино бусад төрөлд өрсөлдсөн байна.

“The Queen’s Gambit” долоон ангит цуврал Гильдийн шагналын “Телевизийн богино хэмжээний цувралын шилдэг продюсер” төрөлд шалгарчээ. Шагналыг тус киноны уран бүтээлчид болох Уильям Хорберг, Аллан Скотт, Скотт Фрэнк, Маркус Лоджс, Мик Анисето нар хүртжээ.

“The Crown” цувралын дөрөвдүгээр улирал телевизийн шилдэг цуврал төрөлд шагналын эзнээр тодорсон бол зурмал хөдөлгөөнт кинонуудаас “Soul” хүүхэлдэйн кино продюсерын шагнал хүртжээ. Тус хүүхэлдэйн киноны продюсероор Дана Мюррэй ажилласан юм.

Зураачдыг төрөөс дэмжих асуудлыг анхаарч өгөхийг хүсэв

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Соёлын сайд Ч.Номин дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчидтэй уулзаж,  “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.

Уулзалтаар дүрслэх урлагийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчин, салбарын менежмент, уран бүтээлчдийн нийгмийн баталгаа, хүний нөөцийн бодлого, мэдээллийн сан, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, монгол зураачдын авьяас чадварыг дэлхийд таниулах гарц, шийдлийн хүрээнд ярилцав.

Уран бүтээлчид олон улсын зураачдын үзэсгэлэнг Монголдоо зохион байгуулах, хүүхдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, Дүрслэх урлагийн сургууль төгссөн залуусыг төрөөс тэтгэлэгтэй гадаадын их, дээд сургуульд суралцуулах, уран бүтээлчдийг төрөөс дэмжих асуудлыг анхаарч өгөхийг хүслээ.

Уулзалтад Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхбат, Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Н.Мөнхзул, Төрийн соёрхолт, УГЗ, зураач Ш.Чимэддорж, МУЭ-ийн тэргүүн Б.Төмөрбаатар, Төрийн соёрхолт, УГЗ, уран барималч Д.Ганхуяг, уран барималч А.Очирболд, Монголын орчин үеийн урлагийн холбооны тэргүүн Б.Гантуяа, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн, зураач С.Зэсээ, Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан, зураач Т.Отгонтүвдэн, Б.Баатарзориг, MN17 арт галерейн захирал С.Батсайхан, Олон улсын эмэгтэй зураачдын холбооны тэргүүн Б.Насанцэнгэл, “B Contemporary Art Gallery”-н захирал П.Ганбат нар оролцсон юм.

Оскарт нэр дэвшигчдийг зарлажээ

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

/TASS/. Оскарын шагнал гардуулах 93 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотод 4 дүгээр сарын 25-нд болно. Кино салбарт гаргасан ололт амжилтуудыг үнэлдэг энэхүү ёслолыг “ABC” телевиз шууд дамжуулан үзүүлэх аж.

Оскарын шагналын хамгийн олон төрөлд "Mank" кино нэр дэвшжээ. Тус кино арван төрөлд нэр дэвшсэн бол "Nomadland", “The Father”, “Judas and the Black Messiah”, “Minari”, “Sound of Metal”, "The Trial of the Chicago 7" кино 6 төрөлд нэр дэвшсэн байна.

Үүний зэрэгцээ “Netflix” стриминг үйлчилгээгээр үзүүлж буй 16 кино Оскарын шагналд хамгийн их буюу 35 удаа нэр дэвшсэн байна. Харин “Amazon” компанийн стриминг үйлчилгээнд байршуулсан кино 12 удаа нэр дэвшлээ.

Ингээд америкийн кино урлагийн академийн цахим хуудаст нийтэлсэн Оскарын шагналд нэр дэвшигчдийг танилцуулъя.

Шилдэг кино төрөлд

"Nomadland" (2020) Хлоя Жао;

"The Father" ( 2020) Флориан Зеллер;

"Mank " (2020) Дэвид Финчер;

“Judas and the Black Messiah” (2021) Шаки Кинга;

“Minari” (2020) Ли Айзек Чун;

“Promising Young Woman” (2020) Эмиральд Феннел;

“Sound of Metal” (2019) Дариус Мардер;

"The Trial of the Chicago 7” (2020) Аарон Соркин.

Шилдэг найруулагч

Хлоя Жао;

Эмиральд Феннел;

Томас Винтенберг

Дэвид Финчер;

Ли Айзек Чун.

Гадаадын шилдэг уран сайхны кино

"Druk"

“Colectiv” (2019);

"The Man Who Sold His Skin” (2019);

"Quo vadis, Aida?”

"Shao nian de ni” (2019).

“Шилдэг эх зохиол”

"Минари";

"Judas and the Black Messiah”

"Promising Young Woman";

"Sound of Metal";

"The Trial of the Chicago 7".

“Шилдэг сэдэвлэсэн зохиол”

"The Father";

"Nomadland";

“The White Tiger”, (2020);

"One Night in Miami", (2020);

“Borat Subsequent Moviefilm”, (2020).

Шилдэг эрэгтэй жүжигчин

Энтони Хопкинс ("The Father");

Чедвик Боузман ("Ma Rainey’s Black Bottom”, 2020);

Риз Ахмед ("Sound of Metal");

Гари Олдман ("Mank");

Стивен Ян ("Minari").

Шилдэг эмэгтэй жүжигчин

Кэри Маллиган ("Promising Young Woman");

Ванесса Кирби ("Pieces of a Woman”, 2020);

Фрэнсис Макдорманд ("Nomadland");

Андра Дэй ("The United States vs. Billie Holiday”, 2021);

Виола Дэвис ("Ma Rainey's Black Bottom").

Шилдэг эрэгтэй туслах дүр

Саша Барон Коэн ("The Trial of the Chicago 7");

Лесли Одом - ("One Night in Miami");

Дэниэл Калуя ("Judas and the Black Messiah");

Лакит Стэнфилд ("Judas and the Black Messiah");

Пол Ражи ("Sound of metal").

Шилдэг эмэгтэй туслах дүр

Оливия Колман ("The Father");

Гленн Клоуз "Hillbilly Elegy”, (2020);

Мария Бакалова ("Borat 2");

Аманда Сайфред ("Mank");

Юн Ё Жон ("Minari").

“Grammy”-н шагналтнууд тодорлоо

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Дуучин Лэйди Гага, Бейонсе, рэпер Канье Уэст нар Америкийн хөгжмийн “Grammy”-н шагнал хүртжээ.

Дуучин Бейонсе охин Блю Айви Картерын хамт "Brown Skin Girl" бүтээлээрээ “Шилдэг клип” төрөлд шагнал хүртсэн бол Дуучин Лэйди Гага, Ариана Гранде нар "Rain on Me" дуугаараа “Поп дууны шилдэг дуэт” төрөлд шагнал хүртсэн байна. Харин рэпер Канье Уэст "Jesus is King" цомгоороо “Христийн орчин үеийн шилдэг цомог” төрөлд “Grammy”-н шагналын эзэн болжээ.

Үүнээс гадна “Киноны шилдэг дуу” төрөлд дуучин Билли Айлиш Жеймс Бондын тухай киноны “No time to die” дуугаар “Grammy”-н шагнал хүртсэн бол Меган Пити “Шилдэг шинэ дуучин” шагналын эзэн болсон байна.

Ингээд “Grammy”-н бусад төрөлд шалгарсан уран бүтээлчдээс онцолж байна.

Оны шилдэг цомог

"Folklore", Тэйлор Свифт

Оны шилдэг дуу бичлэг

"Everything I Wanted" Билли Айлиш

Оны шилдэг дуу

"I Can't Breathe," H.E.R. буюу дуучин Габриэлла “Габи” Уилсон

Шилдэг поп дууны цомог

"Future Nostalgia" Дуа Липа

Шилдэг рок дууны цомог

"The New Abnormal", The Strokes хамтлаг

Шилдэг альтернатив хөгжмийн цомог

"Fetch the Bolt Cutters" Фиона Эппл

Шилдэг рэп цомог

"King's Disease," Насир бин Олу Дара Жонс

Шилдэг каунтри цомог

"Wildcard" Миранда Ламберт

Шилдэг поп соло тоглолт

"Watermelon Sugar" Харри Стайлс

Шилдэг латин поп ба хотын цомог

"YHLQMDLG" Bad Bunny буюу дуучин, рэпер Бенито Антонио Мартинес Окасио

“Grammy”-н 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслол коронавирусний цар тахлын улмаас хосолсон хэлбэрээр явагдаж байна. Тодруулбал, гол арга хэмжээ АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болж байгаагаас гадна Лос-Анжелес хотын “Troubadour”, “Hotel Caf” клуб, Нью-Йоркийн "Аполло" театр, Нэшвилл хотын “Station Inn” хөгжмийн тайзнаас арга хэмжээг шууд дамжуулан үзүүлж байгаа аж.

Монголын металл хамтлаг хэрхэн соёлын гоц үзэгдэл болов?

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Арвангуравдугаар зуунд Монголын эзэнт гүрэн Чингис хааны удирдлага дор дэлхий дахинд алдар нэрээ цуурайтуулж байв. Манлайллынхаа оргил үед дэлхийн хүн амын дөрөвний нэгээс илүү хувийг хяналтдаа оруулж байсан энэхүү улс түүхэн дэх хамгийн удаан оршин тогтносон эзэнт гүрэн хэвээр байна.

Монголын эзэнт гүрэн дэлхий дахинд хамгийн өнө удаан үргэлжлэх нөлөөг үзүүлсэн юм. Чингис хааны үеийн монголчууд эзлэн түрэмгийлэгчид, дайчид хэмээн дурсагдсаар байгаа боловч тэд шинжлэх ухааны дэвшлийг нэвтрүүлж, олон улсын худалдааг өргөжүүлж, мэдлэг, мэдээллийн урсгалыг хөнгөвчлөхөд хувь нэмрээ оруулж байсан түүхтэй.

Харин “Хү” хамтлаг бол Монголын тал нутгаас дэлхий дахинд нөлөө үзүүлэх төлөвлөгөөтэйгээр гарч ирсэн хамгийн сүүлийн үеийн хамтлаг юм. Тэдний алдар нэр улсынхаа хамгийн суут хүнтэй харьцуулагдахааргүй хэдий ч нэр хүнд нь улам бүр түгэн тэлсээр байна. “Хү” анхны уран бүтээл болох “Yuve Yuve Yu” дуугаа 2018 оны сүүлээр гаргасан нь “YouTube” цахим хуудсанд 70 сая гаруй хандалт аваад байгаа бол дараагийн дуу “Wolf Totem” нь мөн л өндөр хандалттай байна.

Тэд олон улсад аялан тоглолтоо ч хийгээд амжсан боловч цар тахлын улмаас зогсоохоос өөр аргагүйд хүрээд байгаа юм. Мөн “Gereg” нэртэй анхны цомог нь дэлхийн хөгжмийн чартуудад өндөр амжилт үзүүлсэн. Соёлын жинхэнэ гоц үзэгдэл болж чадсан “Хү” Монголын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Чингис хааны одон”-г Ерөнхийлөгчөөсөө гардан авсан юм.

“Хү” өөрсдийнхөө бий болгосон “Хүннү рок” хэмээх ер бусын урсгалыг ийм өндөр амжилтад, ийм хурдан хүрнэ хэмээн төсөөлж байсан удаа бий болов уу?

Морин хуурч, хөөмийч Ц.Галбаатар буюу Галаа, “Өөрсдийн соёл, гайхамшигт хөгжмийг дэлхий дахинтай хуваалцах хүсэл эрмэлзлэлээс энэ бүхэн эхэлсэн” хэмээн ярив. Бид энэхүү ярилцлагаа “Zoom” хавсралтаар дамжуулан Их Британи, Монголын нийслэл Улаанбаатар хот, АНУ-ын Чикаго хотоос хийсэн юм. Чикагод Галаагийн ах, хамтлагийн менежер, орчуулагч Туга байгаа юм.

“Хү” хамтлаг “The Great Chinggis Khaan” дуугаараа домогт удирдагчийнхаа мөн чанарыг илэрхийлсэн бөгөөд ингэхдээ эзлэн түрэмгийллээс илүү энх тайвны төлөөх ололтуудыг нь голчлон харуулсан юм. Энэхүү дуунд “Их Чингис хаан, Хөх дэлхийн хаан... Оюун ухаант мэргэдийг дээдэлсэн, Өртөө улаа, гэрэгийг зарлигдсан” хэмээн гардаг. Эзэнт гүрнээр зорчихыг зөвшөөрдөг “Гэрэг” нь нэгэн төрлийн дипломат паспорт байсан бөгөөд үүнээс улбаалан анхны цомгоо нэрлэжээ.

“Тухайн цаг үед гэрэг бүхий дайчин олон орноор чөлөөтэй зорчдог байсан тул бид “Gereg” цомгоо дэлхий дахинд үзүүлэх дипломат паспортоо болгохыг хүссэн. Дэлхийн улс орон бүрээр зочилж, дуу хөгжмөө түгээх боломж бүрдэхийг бэлгэдэн анхны цомгоо ийнхүү нэрлэсэн юм” гэж Галаа онцлов.

“Хү”-гийн амжилт цаашид Монголын рок, металл хамтлагуудад дэлхийн тавцанд гарах үүд хаалгыг нээх эсэхийг зөвхөн цаг хугацаа харуулах хэдий ч ийм үр дүн хэдийн ажиглагдаж эхэлсэн гэдгийг Галаа хэллээ. Тэрбээр, “Биднийг клипнүүдээ цацаж, аялан тоглолт хийж эхэлснээс хойш Монголын залуу уран бүтээлчид урам зориг авч, өөрсдөдөө улам их итгэх болсон. Бидний хувьд энэ нь тун их ач холбогдолтой юм” хэмээн нэмж хэлэв.

Өвөр Монголын “Nine Treasures” фолк металл хамтлагийн гишүүн Асхан ч үүнтэй санал нэг байна. Түүний хэлснээр, “Хү” өндөр амжилт үзүүлснээс улбаалан хүмүүс энэ төрөл жанрын уран бүтээлүүдийг сонирхож эхлэх хандлагатай байгаа ажээ.

“Хү” энэ жанртаа шинээр төрөн гарч буй хамтлаг бол арав гаруй жилийн өмнө байгуулагдсан, гурван цомогтой “Nine Treasures” нь Монголын металл ертөнцдөө ахмад уран бүтээлчдэд тооцогдох юм. “Nine Treasures” Хятадын өөртөө засах орны хамтлаг хэдий ч Асхан өөрийгөө соёлын хувьд Монгол хүн хэмээгээд, хамтлаг нь Монголын домог, түүх, уламжлалт хөгжмийг уран бүтээлдээ шингээдэг хэмээн ярив.

“Nine Treasures”-ийн үүссэн түүх нь дэлхийн бусад хамтлагийнхаас бага зэрэг өөр. Асхан 1980-аад оны сүүлээр Улаанбаатарт байгуулагдсан “Хурд” хамтлагаар дамжуулан рок-н-ролл урсгалтай анх танилцжээ. Энэхүү хамтлагийг Монголын анхны хард рок, хүнд металл хамтлаг гэж олон нийт үздэг байна.

“Тэрхүү хамтлаг надад маш гайхалтай санагдсан. Тухайн үед ойролцоогоор 10 настай байсан би өөрийнхөө юу сонсож байгааг ч сайн мэдэхгүй байсан” гэж Асхан дурсан ярилаа. “Гитар, бассын дугаралт гэж ч мэдэхгүй байсан надад тун шинэлэг байсан. "Хурд" бол миний амьдралдаа сонссон анхны рок хамтлаг. Түүнээс хойш найзуудтайгаа хуурцаг /касет/ солилцож, өөр өөр хамтлагуудын талаар мэддэг болсон” гэж тэрбээр хэлсэн юм.

“Nine Treasures” эхэндээ уламжлалт элементүүдийг агуулаагүй боловч Асхан Европын фолк металл “Eluveitie”, “Moonsorrow”, “Korpiklaani” зэрэг хамтлагуудыг сонсож эхэлснээр шинэ санаа төржээ. Ийнхүү тус хамтлаг металл уран бүтээлүүддээ өөрсдийн ардын хөгжмүүдийг хослуулж эхэлсэн байна.

“Монгол хөгжмийн зэмсгүүдийг Азийнхтай харьцуулахад илүү гүн дугардаг тул металл хөгжимтэй сайхан сонсогдож байсан. Гэвч төрөлхийн мэт тохирохгүй байгаа тул энэ бүгдийг хослуулахад нөр их хөдөлмөр шаардлагатай хэвээр байна” гэж Асхан бодолхийлэн хэлэв.

Монголын металл урсгалын өөр нэгэн томоохон төлөөлөгч нь “Тэнгэрийн хөлөг” фолк металл хамтлагийг үүсгэн байгуулагч Ганганбайгаль юм. Хөгжмөө өөрөө зохиодог байсан тэрбээр 2019 онд таалал төгсжээ. Түүний нас барсан шалтгааныг олон нийтэд дэлгээгүй боловч хамтлагийн гишүүд нь түүнийг “сэтгэцийн эрүүл мэндийг чухалчилж үздэг хүн байсан, найз нөхдөөсөө эхлээд огт танихгүй хүмүүст хүртэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтайгаа тууштай тэмцсээр байхыг уриалдаг байсан” гэж ярьжээ.

Ганганбайгаль Их Британийн “Kerrang” сэтгүүлд сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар ярьж байсан бөгөөд амиа егүүтгэхээр Нью-Йоркийн нэгэн барилгын дээвэр дээр гарч байсан тухайгаа дэлгэж байсан удаатай юм. Тэрбээр, “Байшингийн дээвэр дээр гараад амиа егүүтгэх талаар бодож байх үед хаанаас ч юм олон цагдаа гарч ирсэн” хэмээн ярьж байжээ.

“Ганганбайгаль агуу хүн байсан. Тэрбээр энэ жанрын төлөө маш их хичээл зүтгэл гаргасан. “Тэнгэрийн хөлөг” манай хамтлагаас хоёр, гурван жилийн өмнөөс уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Миний хувьд хамтлагаа байгуулах үедээ тэдний дууг сонсож, олон зүйлийг сурч авсан” гэж Асхан хэлэв.

Гэсэн хэдий ч хөгжин цэцэглэж буй энэхүү хөгжмийн урсгал тус хоёр хамтлагийн түүхээр хязгаарлагдахгүй ба “Ego Fall”, “Liberation” зэрэг фолк металл хамтлагууд бий. Асхан мөн энэхүү жагсаалтад “Suld” хамтлагийг оруулжээ.

Эдгээр хамтлаг нь өрнөдийн рок, металл хэв маягаар голчлон тоглож, Монголын ардын хөгжмийн элементийг нэмсэн бол “Хү” тэс өөр зүйлийг бий болгосон юм.

“Монголын бусад хамтлагаас ялгарах гол онцлог бол тэдний уран бүтээл өрнөдийн рок хэв маягт тулгуурлаж, түүндээ Монгол аялгууг бага зэрэг шингээж өгсөн байдаг. Биднийх бол өөр. Тодруулбал, Монголын эртний уламжлалт хөгжмийг үндэс сууриа болгож, барууны өнгө аясыг нэмж өгдөг. Бидний тоглож буй арга барил ч мөн тэс өөр. Иймээс л бид өөрсдийгөө ер бусын, бусдаасаа өөр гэж боддог” гэж Галаа онцлон хэллээ.

Хөөмийлөх болон товшуур, морин хуур тоглох ур чадварыг эзэмшихэд амаргүй ажээ. “Хү” хамтлагийн гишүүдийн хувьд мэргэжлийн хөгжимчид бөгөөд тэдний зарим нь хөөмийлөх чадвараа дээшлүүлэхэд 20 жилийг зориулсан байна.

“Өөрсдийнхөө хэв маягийг хүн төрөлхтөний байгаль эхтэйгээ харилцан холбогдох урлаг хэмээн тодорхойлмоор байна. Энэ бүхэн хүрхрээ, салхины чимээг дуурайн байгальтайгаа холбоо тогтоохыг эрмэлзэж байсан өвөг дээдсээс маань улбаатай. Энэ бол олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардсан урлаг юм” гэж Галаа тайлбарлав.

“Хү”-гийн олон дуунд Байгаль эхтэйгээ гүн гүнзгий холбоо тогтоох талаар гардаг. “Хү”-гийн “Yuve Yuve Yu” дууны клип хамтлагийн гишүүд компьютер тоглоом тоглож, кофе шопт ухаалаг гар утсаа оролдож буйгаар, Улаанбаатар дахь орчин үеийн амьдралыг харуулан эхэлж, Монголын нүд алдам байгалийн дүрслэлүүдийг харуулдаг.

“Дижитал ертөнцөд амьдарч буй энэ цаг үед интернэтээр дамжуулан олон ажлыг гэрээсээ амжуулах үүд хаалга нээгдсэн. Гэвч энэ бүхэнтэй зэрэгцэн байгаль дэлхийн төрөлх гоо үзэсгэлэн оршин буйг санах хэрэгтэй. Хүн төрөлхтөн бид байгаль эхийнхээ бүтээгдэхүүн учраас түүнтэйгээ ойр байж, хүндэтгэж, хамгаалах замаар хөгжиж дэвших ёстой. Үүнд монголчууд төдийгүй дэлхий дахин өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй хэмээн бид боддог юм” гэж Галаа хэллээ.

“Хү”-гийн “соёлыг түгээх даалгавар” дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас түр зогсоход хүрээд байгаа боловч тэд хаана зогссон, тэр газраасаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Жейкоби Шеддикс, Лззи Хейл нартай хамтран уран бүтээлээ туурвисан тэд сүүлд “Metallica” хамтлагийн “Sad But True” дууны шинэ хувилбарыг монгол хэлээрээ дуулан шүтэн бишрэгчдийнхээ сонорыг мялаасан юм. “Хү”-гийнхэн одоо хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж байгааг Галаа дуулгав.

Монголын металл урсгалын ирээдүйн талаар “Nine Treasures” хамтлагийн Асхан гүн ухааны шинжтэй гэж үзэж болохоор хариулт хэлсэн юм. Тэрбээр, “Ирээдүй гэрэл гэгээтэй эсвэл түнэр харанхуй байхыг таашгүй. Гэвч бид энэ цаг үеэ зугаатай өнгөрүүлж байгаа тул ямар байх нь хамаагүй” гэв.

Урлагийн тоглолтуудыг цуцалж эхлэв

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулахаар төлөвлөж байсан урлагийн тоглолтуудыг цуцалж эхэлсэн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Тодруулбал, “Анна Каренина” тоглолтод оролцсон 54 хүнээс өчигдөр коронавирусний халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байсан аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолтоо цуцалж эхэлжээ.

Өнөөдөр Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг, соёлын тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан. Тэгвэл 13.00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Улаанбаатар палас мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн Крокус эвент холлд болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. Их наяд эвент холлд болох "Мотив" хамтлагийн тоглолт ч мөн цуцлагджээ.