- Alsiinharaa.mn - http://alsiinharaa.mn -

ЭНЭ САРЫН 16, 17-НЫ ӨДРҮҮДЭД ГАШУУНСУХАЙТ БООМТООР 178 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТЭРЛЭЭ

2021.04.16-ны өдөр Гашуунсухайт боомтын "гарах" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 56, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин 8; "орох" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 56, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн 9 автомашин тус тус нэвтэрсэн. Нийт гарсан 96 тээврийн хэрэгсэл, орсон 97 тээврийн хэрэгсэл, 96 зорчигч нэвтэрлээ. БНХАУ руу 5 автобусаар 96 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагджээ.

2021.04.17-ны өдөр Гашуунсухайт боомтын "гарах" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 58, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин15; "орох" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 58, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин15 тус тус нэвтэрчээ. Нийт гарсан 105 тээврийн хэрэгсэл, орсон 105 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. БНХАУ руу 5 автобусаар 105 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан байна.

 

Эх сурвалж. mmhi.gov.mn

В.Путиний хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэлжээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 онд 9 сая 994 мянган рублийн орлого олсон байна. Оросын төрийн тэргүүний орлого, зарлага, эд хөрөнгийн талаарх мэдүүлгийг Кремлийн албан ёсны цахим хуудсанд баасан гарагт нийтэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн орлого 2019 оныхоос 268 мянган рублиэр нэмэгдсэн байна. Тэрбээр 2019 онд 9 сая 726 мянган рублийн орлого олсон гэж мэдүүлж байжээ. В.Путин 2017 онд 18 сая 728 мянга 268 рублийн орлого олж байсан нь хамгийн их хэмжээний орлогод тооцогдсон хэвээр байна. Гэхдээ энэ мөнгөн дүнд 15 акр газар худалдсанаас олсон орлогыг нь оруулжээ.

Хөрөнгийн мэдүүлгээс үзвэл, ОХУ-ын Ерөнхийлөгчийн үл хөдлөх хөрөнгийн тоо өөрчлөгдөөгүй байна. Путиний нэр дээр 77 м.кв болон 153.7 м.кв талбайтай хоёр орон сууц, 18 м.кв талбай бүхий хоёр гарааш бүртгэлтэй байдаг. Тэрбээр мөн "Скиф" чиргүүл болон "Волга" ГАЗ М21, "Нива" гэсэн хоёр ховор автомашинаа эзэмшсэн хэвээр байгаа аж.

2018 онд В.Путиний орлого 8 сая 65 мянга орчим рубль, 2016 онд 8 сая 86 мянган рубль, 2015 онд 8 сая 9 мянга орчим рубль байсан байна. Үүнээс өмнө түүний орлого бага байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч 2013 онд 3.6 сая, харин 2014 онд 7.6 сая рублийн орлоготой байсан байна. 2014 онд тухайн үед бусад албан тушаалтнаас доогуур байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын цалинг нэмэгдүүлсэн нь В.Путиний орлого өсөхөд нөлөөлжээ.

Дижитал юанийг онгоцны тийз худалдаж авахад ашиглаж эхэлжээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Эдийн засаг | No Comments

Хятадад дижитал юаниар анх удаа онгоцны тийз худалдан авчээ. "Пэнпай" хэвлэлд мэдээлж буйгаар, төлбөрийн энэ хэлбэрийг Шанхайд төвтэй агаарын тээврийн “Spring Airlines” компани ашиглаж эхэлсэн байна.

Дижитал юаниар худалдан авсан 560 юанийн (86 орчим ам.доллар) үнэтэй анхны тийз нь Шанхай-Шэньжэнь чиглэлийн нислэгийнх бөгөөд иргэний нисэхийн салбарт Хятадын криптовалютыг ашиглах эхлэлийг тавьжээ.

Онгоцны тийзийг дижитал юаниар худалдан авахад “Spring Airlines” компанийн гар утасны албан ёсны программыг ашиглах боломжтой гэнэ.

БНХАУ нь дижитал мөнгөн тэмдэгтийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг юм. Дижитал юанийг үүрэн холбооны дохио, интернэтийн холболтгүйгээр ч ашиглах боломжтой байж магадгүй байна. Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын Ардын банкны (Төв банк) мөнгөний бодлогын газрын дарга Сун Гүөфэн тус улсын янз бүрийн хотуудад дижитал юанийг хаалттай туршиж байгаа талаар мэдээлсэн боловч яг хэдийд гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

2019 оны сүүлчээр дижитал юанийг Шэньжэнь, Сужоу, Чэнду, Бээжин болон тус хотоос холгүй байгуулсан Сюнъюань эдийн засгийн шинэ бүсэд, 2020 онд Шанхай, Чанша, Сиань, Циндао, Далянь хотууд болон Хайнань мужид туршжээ.

Ноолуур бэлтгэлийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Ноолуурын бэлтгэлд зориулж, ноолуур боловсруулах ААН-үүдэд 200 тэрбум төгрөгийн зээлийг өнөөдрөөс олгож эхэлж байна.

Тодруулбал, энэ нь "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөө"-ний хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгож буй 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл юм. Энэ удаагийн зээлийг ноолуурыг самнах, түүнээс дээш үйлдвэрлэлийн дамжлагад суурилсан үйлдвэрлэл эрхлэгч нарт олгоно гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдэж байна.

Манай улс жилд 10 мянган тонн ноолууран түүхий эд бэлтгэдэг. Энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоо гарчээ. Энэ хавар ноолуур бэлтгэлийн үнэ нэг кг нь 150 мянган төгрөгөөс эхлээд байна. Энэ нь дотоодын зах зээлд түүхий эдийн эрэлт өндөр, мөн гадаад зах зээлд самнасан ноолуурын үнэ өсөж буйтай холбоотой байгааг ХАА-н биржээс мэдээлж байна.

Энэ удаагийн зээлийг ноолуур самнах, түүнээс дээш үйлдвэрлэлийн дамжлагад суурилсан үйлдвэрлэл эрхлэгч нарт олгоно гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдэж байна.


Монгол Улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувийг анхан шатанд боловсруулж, угаасан байдлаар экспортолдог. Дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр дэлхийн зах зээлд 10 орчим хувийг эзэлж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар ноолуурын экспортын хэмжээ 243,5 сая ам.доллар байв. Ноолуурын нийт экспортын 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.

Өнгөрсөн жил ноолуур бэлтгэлд зориулж 40 компанид зээл олгожээ. Гэвч салбарын ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18 компани л зээл авсан байна. Зам, барилгын чиглэлийн зарим компани ноолуур бэлтгэж байна гэсэн нэрийн дор зээл авсан. Яг түүхий эд бэлтгэлээр ажилладаг ААН-үүд цөөн хамрагдсан, салбарын ЖДҮ эрхлэгч болон томоохон үйлдэрлэгч, боловсруулагч нар зээл авч чадаагүйг Монголын Ноос, ноолуурын холбооноос мэдээлж байна. Энэ нь нэг талаар банкуудаас тавьсан шаардлагатай холбоотой байсныг мэдэгдэж байна. Тиймээс удаагийн зээлийг ноолуурыг самнах, түүнээс дээш үйлдвэрлэлийн дамжлагад суурилсан үйлдвэрлэл эрхлэгч нарт олгоно гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдэж байна.

БНХАУ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТЫНХОО 61.7 ХУВИЙГ МОНГОЛООС БҮРДҮҮЛЖЭЭ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments
Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг үргэлжилж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар, хоригтой холбоотойгоор Австралиас коксжих нүүрс импортлоогүй бол Хятадын коксжих нүүрсний нийт импортын 61.7%-ийг Монгол Улс эзэлж буй. Өнгөрсөн оны мөн үед манай улс Хятадын коксжих нүүрсний нийт импортын 17.7%-ийг бүрдүүлж байжээ.
Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг үргэлжилж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар, хоригтой холбоотойгоор Австралиас коксжих нүүрс импортлоогүй бол Хятадын коксжих нүүрсний нийт импортын 61.7%-ийг Монгол Улс эзэлж буй. Өнгөрсөн оны мөн үед манай улс Хятадын коксжих нүүрсний нийт импортын 17.7%-ийг бүрдүүлж байжээ.
Коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч улс Хятадын импортын хоригтой тулгарснаар бусад орон болох Монгол, Орос, Индонез болон АНУ-ын нийлүүлэлт нэмэгдсэн байна. Гэвч Хятадын тал илүү өндөр үнээр коксжих нүүрс импортлоход хүрч буй юм. “Аргус” агентлагийн мэдээллээр, өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.08) АНУ-ын “Hampton Roads” боомтод коксжих нүүрсний үнэ 152.75 ам.доллар/тн-д хүрч 34%-иар өсчээ. Хятад импортын хориг тогтоосон үе буюу өнгөрсөн оны аравдугаар сард тухайн боомтод коксжих нүүрсний үнэ 114 ам.доллар/тн байжээ. Өөрөөр хэлбэл, Австралийн коксжих нүүрснээс тонн тутамд 39 ам.доллараар илүү үнээр АНУ-аас Хятад импортолж байна. Австралиас нүүрсний худалдан авалтаа зогсоосноос хойш Хятадын дотоодын зах зээл дээр ч коксжих нүүрсний үнэ өсч байгаа юм. Тодруулбал, 2020 оны аравдугаар сард Даляны түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний үнэ 1353 юань/тн (206.65 ам.доллар) байсан бол энэ сард 1573 юань/тн болж нэмэгджээ.
Хэдийгээр бусад нийлүүлэгч орнуудтай харьцуулахад ойр байршилтай Монгол Улсаас сайн чанарын коксжих нүүрс импортлох боломжтой ч авто замын тээвэр, угааж баяжуулах зэрэг зардал өртгийг нэмэгдүүлж буйг шинжээчид онцолсон байна.
Эх сурвалж: www.mongolianminingjournal.com Э.Од

"БАНКНААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТҮР ЖУРАМ"-ЫГ БАТАЛЛАА

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

"Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батлах”-аар заасны дагуу "Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам"-ыг баталлаа.

Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журамтай энд дарж [1]

танилцана уу.

МЭДЭГДЭЛ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Эдийн засаг | No Comments

Монголбанк нь банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хамтран хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг шаардлага хангасан хуулийн этгээд, иргэдэд банкны чөлөөт эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй олгох үйл ажиллагаанд Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан Засгийн газрын санхүүгийн зуучлагч, банкинд хяналт тавих чиг үүрэгтэйгээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалахад чухал үүрэгтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчийн үйл ажиллагааг эргэлтийн хөрөнгө, зээлийн дахин санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих зорилготой тус хөнгөлөлттэй санхүүжилтийн ашиглалт, зарцуулалтад тавих хяналт, тайлагналын тогтолцоог банкны дотоод хяналт, Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт болон хууль сахиулах эрх бүхий байгууллагын оролцоотойгоор бүрдүүлж байна. Тухайлбал, “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн зориулалт бусаар ашиглах, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зээлдэгч болон зээл олгож байгаа банкны үйл ажиллагаанд хянах зорилгоор Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг банкуудтай байгуулснаас гадна 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сангийн яам, Монголбанк хамтран “Ажлын байрыг дэмжих зээлийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих журам”-ыг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, эдийн засгийн тодорхой салбаруудын төлөөлөл болох төрийн бус байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн, хараат бус хяналтын зөвлөлийг Сангийн яамнаас байгуулна. Түүнчлэн, Монголбанк, Сангийн яамнаас зээл олголт, зээлийн зарцуулалтад газар дээрх шалгалтыг тогтмол хийх болно.

 

“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглаж зөрчил гаргасан тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардах бөгөөд холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно.

Зээл олгохтой холбоотой аливаа санал, гомдол, хүсэлт мэдээллийг доорх утсаар хүлээн авах болно.

 

Монголбанк:                          +976-11-310081

Хаан банк:                             +976-18001917

Төрийн банк:                         +976-18001881

Голомт банк:                          +976-18001646

Худалдаа хөгжлийн банк:    +976-19001977

Хас банк:                                +976-18001888

Капитрон банк:                     +976-18002020

Тээвэр хөгжлийн банк:        +976-77169999

Кредит банк:                          +976-18001808

Богд банк:                              +976-75771199

_________o0o_________

Гурван хувийн зээлд 509.6 тэрбумыг олгоод байна

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх" 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд бизнес эрхлэгчид болон дотоодын ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, ажлын байр бий болгоход 3 хувийн хүүтэй зээл олгож буй. Зээл олгож эхэлснээс хойшхи 22 дахь өдрийн байдлаар 509.6 тэрбум төгрөгийг 7116 мянган ААН, бизнес эрхлэгчид хүртээд байна. Үүнээс нийслэлд 279.6 тэрбум төгрөгийг 2897 зээлдэгчид олгожээ. Аймаг, орон нутагт 230 тэрбум төгрөгийг 4219 зээлдэгчид олгоод байна. Эндээс харахад бизнес эрхлэгч нарт үзүүлж буй, тэднийг үйл ажиллагааг дэмжих хөнгөлөлттэй буюу 3 хувийн хүүтэй зээлийг орон нутагт түлхүү олгоод буйг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.

ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЛЭЭ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Огноо: 2021/04/12

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2020 онд Монголбанк болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Энэ хүрээнд Монголбанкнаас залуучуудад санхүүгийн боловсрол олгох нийслэл, орон нутгийн 35 сургагч багшийг бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалт нь “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байв. Сургалтад 9 дүүрэг, 21 аймгийн залуучуудын хөгжил хариуцсан ажилтнууд оролцсон бөгөөд цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар нь залуучуудад хувь хүний санхүүгийн боловсрол олгох ажлыг хэрэгжүүлнэ.

 

Олон нийтийн санхүүгийн боловсролын төв

Хятадын засгийн газар Алибабаг $2.75 тэрбумаар торголоо

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани Алибабаг Хятадын засгийн газрын зохицуулах байгууллага $2.75 тэрбумтай тэнцэх мөнгөөр торгожээ.

Энэ нь тус улсын түүхэнд байгаагүй өндөр торгууль юм. Алибабаг олон жилийн турш зах зээлд давуу байдлаа ашиглан шударга бусаар өрсөлдсөн гэж буруутгажээ.

Алибаба торгуулийг хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж залруулахаа мэдэгдсэн байна. Тус компани нь Хятадын зах зээлд маш том тоглогч болсон бөгөөд дотоод зах зээлдээ Amazon-ийг eBay-тэй нийлүүлсэн мэт хэмжээтэй гэж судлаачид дүгнэдэг.

Сүүлийн үед онлайн худалдаанаас гадна төлбөр тооцоо, зээл, үүлэн технологийн бизнест үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.

Энэ удаагийн торгуулийн хэмжээ нь Алибабагийн 2019 оны орлогын 4 хувьтай тэнцэж байна.

Өөртэй нь гэрээ байгуулах жижиг бизнес эрхлэгчдэд бусад өрсөлдөгч платформуудтай ажиллахгүй байх шаардлага тавьж байсан нь торгуулах гол шалтгаан болжээ.

Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард болсон нэгэн чуулганд оролцохдоо Хятадын засгийн газрын зохицуулалтын орчныг хурцаар шүүмжилсэн юм.

Үүний дараа эрх баригчид Алибабагийн үйл ажиллагааг төдийгүй Хятадын бусад интернэт компаниудыг ч бас шалгаж эхэлсэн юм. Өнгөрсөн сард монополийн эсрэг хуулийг зөрчсөн шалтгаанаар 12 компани торгуулсны дотор Tencent, Baidu, Didi Chuxing, ByteDance зэрэг томоохон компаниуд багтжээ.

 

Эх сурвалж: BBC